Showing posts with label үзэсгэлэнт. Show all posts
Showing posts with label үзэсгэлэнт. Show all posts

Sunday, May 7, 2017

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт газрууд

Дэлхийн хамгийн гайхамшигтай байгалийн тогтоц бүхий уул, нуур мөрөн, байгалийн цогцолборт газар, цэцэрлэгт хүрээлэнгээр та бүхнийг аялуулж байна.
Хэдийгээр фото зураг ч гэлээ таны нүдний алжаалыг тайлж, танин мэдэхүйд тань дусал ч гэсэн нэмэр болно.
Хэрэв эдгээр улсуудаар аялах завшаан тохиовол эдгээр газраар очихоо мартаваа.
АНУ-ын Калифорни мужийн Лассен-Волканик үндэсний парк дахь янз бvрийн өнгөтэй элсэн толгод.
Чилийн хамгийн том, Өмнөд Америкийн хамгийн гүн нуур болох Хенераль Каррера дахь Гантиг сүм. Цогчин дуганы гулдан хаалгыг санагдуулам доторх хэлбэрээс нь шалтгаалж энэхүү эрдсийн бүтцийг ийн нэрлэдэг юм.
Антилопын каньон. Тус каньоны улбар шар улаан өнгө антилопын өнгийг санагдуулдаг. Тодруулбал, Элсэн хадан дунд үүссэн том нүхнүүдийг каньон гэдэг. Олон зууны турш ус салхины нөлөөгөөр улаан элсэн хад хэдэн зуун метр нүхлэгдэж каньоныг үүсгэжээ. Энэхүү каньон жуулчдыг үзэсгэлэнтэй сайхан байдлаараа татдаг.
Дэлхийн том толь гэгдэх хамгийн том давстай нуур Солончак Уюни. Цасны улирлын үед усан давхаргаар хучигдаж, тэнгэр газар харагдахуйц гайхамшитай том толь болдог. Солончак Уюни нь Боливийн Альтипланогийн өмнө зүгт байрлах аглаг тал газарт далайн мандалаас дээш ойролцоогоор 3650 м өндөр ширгэсэн давст нуур.
Байгалийн нэгэн сонирхолтой үзэгдэл болох гейзерийг зарим хүмүүс мэдэх биз ээ. Гейзер нь газар доороос өндөр температурын халуун ус оргилдог ховорхон байгалийн үзэгдэл юм. Неведа мужид байдаг үзэсгэлэнт гейзэр болох 'Fly Geyser'-ийн зураг.
Өмнөд Америкт орших, урсацын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том мөрөн болох Амазон мөрөний Anavilhanas байгалийн дурсгалт газар.
Zhangye Danxia өнгөт чулуулаг уул, Хятад улс.
2000 онд олж нээсэн Мексикийн Найка хотод байдаг Болорын агуй.
Исландын голын харагдах байдал.
Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд.
Энэ бол Пакарайма нурууны нэг хэсэг Рорайма уул. Энэ нуруу Венесуэл, Бразил, Гайана улсыг дамнан оршдог бөгөөд Венесуэлийн Канайма үндэсний дархан цаазат газрын нэг хэсэг болдог. Энд үзэсгэлэнтэй Анхелийн хүрхрээ оршдог.
Этиопын Даллол галт уул.
Исландын Йёкюльсаурлоун нуур хөлдсөн байгаа нь
Танзанийн хойд хэсэгт орших Натрон нэрт бяцхан нуур натрон гэдэг эрдэс бодис ихээр агуулснаас ийнхүү нэршжээ.
Ойн гэрэлт цох, Япон улс.
Мадагаскарын дархан цаазат газар - “Цинги-Де-Бемараха”.
Австралийн Ягаан нуур
Тяньши уул, Хятад улс.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт 25 газар

Эдгээр газруудын заримыг нь та сонсоогүй ч байж болно. Учир нь бараг хүн оршин суудаггүй, тийм нэгэн нууцлагдмал газар байдаг аж. Харин зарим нь та бүхний хамгийн сайн мэдэх газар нутаг байх болно. Ингээд боломжтой л бол сонирхоод үзэхэд илүүдэхгүй 25 газрыг танд хүргэе. Энэ жагсаалтыг бид биш, гадныхан гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнт 25 газар

1. Монгол улс
Онгон дагшин байгаль, найрсаг зангаараа алдартай Монголын хөдөө нутгаар аялах нь танд гүн сэтгэгдэл төрүүлэх болно. 

www.caak.mn

2. Вашингтон, Шексан уул
“Шексан” гэдэг нь “өндөр уулс” гэсэн утгатай энэтхэг үг юм байна. 

www.caak.mn

3. Бутан, Фобийкха тал
Гималайн нуруунд байрлах өргөн тал нутаг. 

www.caak.mn

4. Канад, Баффины газар
Канадын хамгийн том арлуудын нэг юм. Хэтэрхий хүйтэн уур амьсгалтай учир 11 мянган хүн л амьдардаг гэнэ. 

www.caak.mn

5. Юэяцюань нуур
Хагас сар хэлбэртэй энэ нуур нь жуулчдын дунд нэлээд алдартай бөгөөд цаг агаарын нөлөөллөөс болоод ширгэх аюулд ороод байгаа гэнэ. 

www.caak.mn

6. Грекийн Метеор сүм
“Тэнгэрт дүүлж буй сүм” хэмээн орчуулж болох юм байна. 

www.caak.mn

7. Австри, Гальштат
Хүрэхэд хэцүү энэ газар нь Юнескогийн өвийн дурсгалт газар аж. 

www.caak.mn

8. Франц, Мон-Сен-Мишель арал
Францын түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг гэнэ. 

www.caak.mn

9. Ирланд, Бенбульбин
Хавтгай оройтой, 527м-ийн өндөртэй энэ уул нь Ирландын түүхийн нэгээхэн хэсэг билээ. 

www.caak.mn

10. Гринланд, Оассиарсук
Энд ердөө л 89 хүн амьдардаг байна. 

www.caak.mn

11. Англи, Пик-Дистрик
Жил бүр 22 сая хүртэл жуулчид ирж сонирхдог гэнэ. 

www.caak.mn

12. Монгол, Бугын чулуун хөшөө
Бугын чулуут хөшөөт дурсгал энэ 25 газарт багтдаг байна. 

www.caak.mn

13. Киргиз, Иссык-Куль
Дэлхийн хамгийн гүн нууруудын 7-д багтах энэ нуур далайн түвшнээс дээш 1609м-ийн өндөрт оршино. 

www.caak.mn

14. Швейцарь, Энгельберг
Энэ үзэсгэлэнт газрыг өндөр уулс хүрээлэн оршино. 

www.caak.mn

15. Орос, Байгаль нуур
Дэлхийн хамгийн гүн нуур, дэлхийн хамгийн цэнгэг устай нуур. 

www.caak.mn

16. Пасха
Дэлхийн хамгийн хол орших арал. 

www.caak.mn

17. Антарктид, Парадиз-Харбор
Хөлөг онгоцоор аялал хийх боломжтой газруудын нэг 

www.caak.mn

18. Австрали, Айерс-Рок
Энэхүү улаан хадны өндөр нь 348м, урт нь 3,6км, өргөн нь 3,6м бөгөөд олон агуйтай гэнэ. Агуй дотор эртний хадны сүг зургууд хадгалагдан үлдсэн болно. 

www.caak.mn

19. Фарерийн арал
Ердөө л 16 хүн амьдардаг бяцхан арал 

www.caak.mn

20. Тайланд, Майя Бей
Амрахад үнэхээр тохиромжтой байгаа биз. 

www.caak.mn

21. Кени, Цаво үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Дэлхийн хамгийн хуучин, хамгийн том хүрээлэнгүүдийн нэг юм. 

www.caak.mn

22. Болив, Салар де Уюни
10582 кв.км талбайг эзлэх давст нуур. Зарим хэсгээрээ 8 м хүртэл зузаан давстай байх нь ч бий. 

www.caak.mn

23. Энэтхэг, Ладакх
1кв.км газар нутагт 3 хүн ноогддог байна. 

www.caak.mn

24. Сокотра
Йеменд хамаарагдах энэ газар нутгийн ургамлууд дэлхий дээр ховорхон л тааралддаг гэнэ. 

www.caak.mn

25. Мальдив
Хэрвээ хүсвэл жуулчин ганцаарчлан тусгай газар байх боломжтой юм байна. 

www.caak.mn