Showing posts with label Гайхамшиг. Show all posts
Showing posts with label Гайхамшиг. Show all posts

Sunday, May 7, 2017

Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд


Мачу Пикчу
Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:

Хүний гараар бүтээгдсэн гайхамшгууд

  1. Гизагийн аугаа Пирамид
  2. Хятадын цагаан хэрэм
  3. Таж Махал
  4. Мачу Пикчу
  5. Бали
  6. Ангкор Ват
  7. Хориотой хот
  8. Баган сүм & Пагодас
  9. Карнак сүм
  10. Теотихуакан

Байгалийн гайхамшгууд

Гранд Каньон
  1. Серенгетийн нүүдэл
  2. Галапагосын арлууд
  3. Гранд Каньон
  4. Игуазу хүрхрээ
  5. Амазонкын ширэнгэ ой
  6. Нгоронгоро галт уул
  7. Их шүрэн далан
  8. Викториа хүрхрээ
  9. Бора бора
  10. Кападокиа

Байгалийн гайхамшгууд

Умард туйлын туяа
Мэдээллийн СиЭнЭн (CNN) агентлагийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог.

Усан доорхи гайхамшгууд

Байгал нуур

Эртний дэлхийн 7 гайхамшиг

Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ.
“...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58
VI зууны сүүлч үеэр инженер Византийн Фило хүснэгтээр зохион гаргажээ.
ГайхамшигБаригдсан үеБайгуулагчидОнцлогҮгүй болсон үеУстгагдсан шалтгаан
Гизагийн аугаа ПирамидМЭӨ 2650-2500ЕгипетүүдЭртний Египетийн 4 дэх эзэнт улсын Фараон Хуфугийн шарил хадгалах байгууламж.өнөөдөр оршин буй-
Вавилоны дүүжинт цэцэрлэгМЭӨ 600ВавилончуудДиодориусийн тодорхойлсноор олон түвшин бүхий цэцэрлэгийн нийт өндөр 22 метр орчим байсан ба ус түгээх механик системтэй байсан. Олон тооны гоёмсог цэцэгс, моддыг шатлуулан тарьсан байжээ.МЭӨ I зууны дарааГазар хөдлөлт
Олимп дахь Зевсийн хөшөөМЭӨ 435Грекчүүд12 м өндөр бурхан, түүнийг байрлуулсан сүмийн барилгын архитектурV-VI зуундмэдэгдээгүй, газар хөдлөлт, түймэрт устсан.
Эфес дэх Артемисийн сүмМЭӨ 550Лидичүүд, Персүүд, ГрекГрекийн домгийн дарь эх Артемист зориулан барьж байгуулахад 120 жил зарцуулсан. Геростратус гэгч хүн алдар нэртэй болохын тулд уг сүмийг шатаасан.МЭӨ 356шатаагдсан
Галикарнассын Бодрум бунханМЭӨ 351Перс, ГрекOйролцоогоор 45 метр өндөр, 4 тал бүхий гоёл чимэглэл бүхий барилга. Мавзолей гэх үг уг хааны нэрээс бий болсон.1494 ондГазар хөдлөлтөд гэмтсэн ба Европынхон Загалмайтны аян дайны үед нураасан.
Родос арлын Гелиосын хөшөөМЭӨ 292-280ГрекчүүдГрекийн домгийн бурхан Гелиосын аварга хөшөө бөгөөд Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөөний 3/4-тай дүйцэхүйц том байжээ.МЭӨ 224Газар хөдлөлт
Александрын гэрэлт цамхагМЭӨ III зуунГрекOйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь олон зууны турш хүн төрөлхтний байгуулсан хөмгийн өндөр барилга байсан юм.1303-1480 онГазар хөдлөлт
Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.
Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг.

Дэлхийн "шинэ" долоoн гайхамшиг




Колэйзюм (гладиаторуудын дайтдаг талбай), Ром
80 онд нээгдсэн тус колэйзюм нь 50.000 хүний суудалтай юм байна. 



Chichen Itza, Мексик




"Аврагч" Христийн хөшөө, Бразил
38 метрийн өндөртөй энэхүү хөшөө, Corcovado уулын оройд Rio de Janeiro руу харсан байдалтай байрладаг. 1926 онд Францад хийгдэж эхэллсэн тус хөшөө 1000 тоны жинтэй юм байна. 



Цагаан хэрэм, Хятад
6700 км урттай тус хэрмийг М.Э.Ө 7-4 зуунд Монголчуудийн довтолгооноос хамгаалах зорилготой барисан байна. 



Machu Picchu эртний хот, Перс




Петра эртний хот, Jordan




Таж Махал, Энэтхэг
Агра хотод, Ямуна голын эрэг дээр байрлах бунханыг 1632 онд бариж эхлэн 1654 онд бариж дуусгасан байна.